АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР

2000 оноос арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж өнөөгийн байдлаар Улаанбаатар, Дархан хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 100 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, аймаг орон нутагт ажиллаж байна. Бүтцийн хувьд арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт арьс ширийг хагас боловсруулах 14, гүн боловсруулах хуурай цех 4, гүн боловсруулах жижиг үйлдвэр 12, гүн боловсруулах том үйлдвэр 10, завод ноос, ноолуур угаах 6 аж ахуй нэгж, Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа туршилт үйлдвэрлэлийн Армоно корпораци ТӨААТҮГ үйл ажиллагаа явуулж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт гутал 32, савхин бээлий 11, нэхий үслэг 4, савхин хувцас 13, савхин цүнх, жижиг эдлэл 19 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Манай орны арьс, ширэн түүхий эд нь нөхөн сэргээгддэг, үндэсний шавхагдашгүй үнэт баялаг бөгөөд Монгол улс анх 1918 онд малаа тоолж байх үед нийт 9.6 сая толгой малтай байжээ. Үүнээс хойш малын тоо, толгой тасралтгүй өссөөр 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо 70.9 сая толгойд хүрч, малын өсөлтийг төрлөөр авч үзвэл ямаа 2.1 сая толгой буюу 7.8 хувиар, хонь 1.7 сая толгой буюу 5.6 хувиар, үхэр 370.8 мянган толгой буюу 8.5 хувиар, адуу 273.7 мянган толгой буюу 6.9 хувиар, тэмээ 12.7 мянган толгой буюу 2.8 хувиар тус тус өслөө 2019 онд 70.9 сая толгой малтай болсон нь 100 жилийн өмнөхтэй харьцуулахад 7 дахин буюу 593 хувиар /жилд дунджаар 5.9 хувь/ өссөн байна.

service

УРАМШУУЛАЛ

  • Хонины арьс - 3,000 төг
  • Ямааны арьс - 3,000 төг
  • Адууны шир - 15,000 төг
  • Үхрийн шир - 15,000 төг

АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ

Манай орны арьс, ширэн түүхий эд нь нөхөн сэргээгддэг, үндэсний шавхагдашгүй үнэт баялаг бөгөөд Монгол улс анх 1918 онд малаа тоолж байх үед нийт 9.6 сая толгой малтай байжээ. Үүнээс хойш малын тоо, толгой тасралтгүй өссөөр 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо 70.9 сая толгойд хүрч, малын өсөлтийг төрлөөр авч үзвэл ямаа 2.1 сая толгой буюу 7.8 хувиар, хонь 1.7 сая толгой буюу 5.6 хувиар, үхэр 370.8 мянган толгой буюу 8.5 хувиар, адуу 273.7 мянган толгой буюу 6.9 хувиар, тэмээ 12.7 мянган толгой буюу 2.8 хувиар тус тус өслөө 2019 онд 70.9 сая толгой малтай болсон нь 100 жилийн өмнөхтэй харьцуулахад 7 дахин буюу 593 хувиар /жилд дунджаар 5.9 хувь/ өссөн байна.

АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭДИЙН БЭЛТГЭЛ

Монгол Улсад арьс ширний гарц 2011-2019 онд 8.4-17.6 сая ширхэгт хүрч, 8 жилд 71.3%-аар буюу жилд дунджаар 13.1%-аар өссөн байна.

АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ

Арьс ширэн түүхий эдийн чанар улирлаас хамааралтай. Тухайлбал жилийн 6 сараас дараа оны 2 сар хүртэл хамгийн чанартай, үс ноос, ноолуур хөөвөр сайтай байдаг. Арьс ширэн түүхий эд нь улирлын чанартай бэлтгэгддэг. Монгол малыг жилийн дөрвөн улиралд бэлчээрээр малладаг учраас зуны 6 сараас тарга тэвээрэг авч эхэлснээр он дуусах хүртэл малаа нядалж, хүнсэнд хэрэглэж, арьс шир бэлтгэгддэг. Өвлийн ид хүйтэн болон хавар, заримдаа зуны эхэн сар хүртэл турж эцсэн үед нь мал нядалдаггүй.

САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

2019 оны байдлаар боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 9,873,603.7 сая.төг, арьс ширний салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 79,978.5 сая.төг байгаа бөгөөд арьс ширний салбарын үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 0.3% -ийг эзэлж байгаа нь тун чамлалттай үзүүлэлт юм.